Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гар утас, түрийвч дээрэмдсэн этгээдийг илрүүлэв

47 настай эрэгтэй “Д”-ийн гар утас, түрийвчийг 48 настай эрэгтэй “А” дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утас, түрийвч дээрэмдсэн этгээдийг илрүүлэв
Гар утас, түрийвч дээрэмдсэн этгээдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 2-ны өдрийн 21:00 цаг орчимд “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гар утас түрийвчээ дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй “Д”-ийн гар утас, түрийвчийг 48 настай эрэгтэй “А” дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах