Гар утсаараа удирддаг онгоц
Хүүхдүүдийн хамгийн их тоглох дуртай тоглоомын нэг бол удирдлагатай тоглоом байдаг. Тэгвэл тэдний тоглоомын жагсаалтанд ухаалаг онгоц нэмэгдэхэд бэлэн болжээ.
Мэдээллийн алба

Хүүхдүүдийн хамгийн их тоглох дуртай тоглоомын нэг бол удирдлагатай тоглоом байдаг. Тэгвэл тэдний тоглоомын жагсаалтанд ухаалаг онгоц нэмэгдэхэд бэлэн болжээ.
Энэхүү ухаалаг онгоц нь 60 ам.долларын үнэтэй ба гар утсаараа удирдан нисгэх боломжтой аж. Гэхдээ зөвхөн гар утасны удирдлагаар ажиллахаас гадна эргэлтийн хурд, буух хурд зэргээ өөрөө тохируулж, гэнэт хүчтэй унахаас шалтгаалан эвдрэх зэргээс өөрийгөө хамгаалах ухаалаг системтэй гэдгээрээ онцлог юм байна.
Мөн далавчнууд нь тусгай хамгаалалтын бүрээстэй учир эдэлгээ урттай, бат бөх аж.


















