Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар зургийн уралдааны тэргүүн байрт сурагч Б.Балжиннямын бүтээл шалгарав

Татварын ерөнхий газраас “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх, ирээдүйн татвар төлөгчдийн сэтгэлзүй, ухамсрыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар зургийн уралдааны тэргүүн байрт сурагч Б.Балжиннямын бүтээл шалгарав
Гар зургийн уралдааны тэргүүн байрт сурагч Б.Балжиннямын бүтээл шалгарав. Зураг: МҮОНРТ

Татварын ерөнхий газраас “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх, ирээдүйн татвар төлөгчдийн сэтгэлзүй, ухамсрыг бэлтгэх үүднээс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан билээ.

Орон даяар зарласан гар зургийн уралдаанд нийт 1785 хүүхэд оролцож, орон нутаг, дүүргээс шалгарсан 101 бүтээл ТЕГ-т ирснээс шилдэг 10 бүтээлийг тодруулж, Татвар төлөгчдөд үйлчлэх танхимын үзэсгэлэнд дэлгэж, олны хүртээл болголоо. Ингээд гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.Гар зургийн уралдааны шагналтнууд:I байр 1. Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч Б.БалжиннямII байр 1. Сүхбаатар дүүргийн СУИС-ийн дэргэдэх Дүрслэх Урлагийн сургуулийн Соёлын өвийг сэргээн засварлах ангийн III курсын оюутан Б.Сонинбаяр2. Архангай аймгийн Лаборатори хүмүүн, I сургуулийн сурагч Б.МөнгөншагайIII байр 1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV сургуулийн 10в ангийн сурагч Б.Цэгц2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV сургуулийн 11б ангийн сурагч М.Улсболд3. Баянгол дүүргийн “Шинэ-Эхлэл” сургуулийн 10б ангийн сурагч А.ТөгөлдөрТусгай байр1. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч С.Энхжин2. Дархан-Уул аймгийн IV сургуулийн 12б ангийн сурагч С.Дуламсүрэн3. Өмнөговь аймгийн Цогтцэций VI сургуулийн 12б ангийн сурагч Ё.Хоролсүрэн4. Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Отгончимэг нар шалгарлаа.

Хуваалцах