Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гараашийн барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн гараашийн барилгын дээврийн засварын ажлыг өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна.

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гараашийн барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Гараашийн барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн гараашийн барилгын дээврийн засварын ажлыг өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

• Компанийн танилцуулга
• ААН-ийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
• Тухайн чиглэлийн үйл ажиллагааны ажлын дадлага туршлага, сүүлийн 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбар/
• Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан/
• Үнийн санал /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардлууд шингэсэн байх/
• Үнийн хөнгөлөлтийн санал /бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно/

ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ДААЛГАВАР

- Дээврийн хуучин хуйлмал материалыг буулгах /1051 м2/
- Дээврийн 10 см зузаан цементэн тэгшилгээ хийх /1051 м2/
- Дээврийн цементэн тэгшилгээн дээр ус тусгаарлах үеийн хөрсжүүлэлт хийх /1051 м2/
- Орчин үеийн уур, ус чийг тусгаарлах материалаар /Монгол Улсын стандартын шаардлагыг /MNS 6303 : 2016/ хангасан байх/ /1051 м2/,
- Барилгын парпетны зарим хэсэгт төмөр эдлэлүүд ус зайлуулах хоолойгүй хийх /82 м2/
- Дээвэрт дээврийн амьсгалуулагч угсрах /6 ш/
- Засвараас гарсан хог хаягдлыг тээвэрлэж хаях

Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.

Холбогдох материалаа битүүмжлэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо. Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр, санхүүгийн өрөө
Утас: 70117004 /дотуур 2206/

Хуваалцах