Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг, тахианы махыг устгав
Шувууны томуугаас сэргийлэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн МХЕГ-аас хүнсний зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийж гарал үүсэл тодорхойгүй өндөг, тахианы махыг устгалд оруулжээ. Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, гарал үүслийн бичиггүй өндөг тахианы мах худалдаалсан гэх нийтлэг зө
Мэдээллийн алба

Шувууны томуугаас сэргийлэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн МХЕГ-аас хүнсний зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийж гарал үүсэл тодорхойгүй өндөг, тахианы махыг устгалд оруулжээ.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, гарал үүслийн бичиггүй өндөг тахианы мах худалдаалсан гэх нийтлэг зөрчил илэрч, 77 мянган төгрөгийн үнэ бүхий 193 ширхэг өндөг, 9.5 кг тахианы махыг хүнсний сүлжээнээс татан авчээ.
Түүнчлэн Монгол Улсын хилийн боомтуудад тус улсаас зорчин ирж буй зорчигчдод өвчний тандалт судалгаа, ариутгал хийж томуугаас сэргийлэх зөвлөмжийг хятад, англи хэл дээр өгч байна.


















