Гашуунсухайт боомтод тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна
Гашуунсухайт боомтод тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулалт хийж
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Гашуунсухайт боомтод тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулалт хийж, бүртгэдэг Автотээврийн хяналтын байцаагч, Тээвэр зохион байгуулагч нар ажиллаж байна.
ЗТХЯ болон УУХҮЯ-ны удирдлагууд Өмнөговь аймагт томилолтоор ажиллах үеэр Гашуунсухайт боомтод хийгдэж буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
АТҮТ-өөс хийгдэж буй тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагаанд хил, гааль, мэргэжлийн хяналт, уурхайнууд болон автозамын компаниудтайгаа нэгдмэл байр суурьтайгаар оролцож, уялдаа холбоотой ажиллах шаардалагатай талаар АТҮТ ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран үүрэг өглөө.


















