Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.

Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

Хуваалцах