Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гашуунсухайтын боомтод “Авто зогсоолын цогцолбор” байгуулна

2018 он Зам, тээврийн салбарт бодлогын чухал шийдвэр гаргасан жил байлаа. Тэгвэл энэ удаад бид авто тээврийн салбарын онцлох ажлуудыг цувралаар танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гашуунсухайтын боомтод “Авто зогсоолын цогцолбор” байгуулна
Гашуунсухайтын боомтод “Авто зогсоолын цогцолбор” байгуулна. Зураг: МҮОНРТ

2018 он Зам, тээврийн салбарт бодлогын чухал шийдвэр гаргасан жил байлаа. Тэгвэл энэ удаад бид авто тээврийн салбарын онцлох ажлуудыг цувралаар танилцуулж байна.

Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Гашуун сухайтын боомт орчимд “Авто зогсоолын цогцолбор” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад байна. Энэхүү цогцолбор байгуулагдснаар авто замын ачаалал, осол зөрчлийг бууруулах, тээвэрлэгч жолооч нарын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх юм.

Энэ дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод “Түгээмэлтүмэн хишиг” ХХК 19 тэрбумын төсөвт өртөгтэй авто зогсоолын барилга байгууламжийг 2019 оны нэгдүгээр улиралд, Цогтцэций суманд “Шанх манинг” ХХК авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлаа эхлүүлж, 2019 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах