Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч оржээ

"Нинжа" нарыг хөөн гаргах ажилд одоогийн байдлаар улсаас 50 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа тухай Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч оржээ
Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч оржээ. Зураг: МҮОНРТ

Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч орж ирснээр дөрвөн ч хүний амь эрсэдсэн байна. "Нинжа" нарыг хөөн гаргах ажилд одоогийн байдлаар улсаас 50 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа тухай Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэллээ.

Манай улс Гацууртын ордын 34 хувийг эзэмшихээр болсон. Гэвч лиценз эзэмшигч "Сентера Гоулд" компани харуул хамгаалалтаа буулгаснаас болж гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон юм. Гар аргаар олборлогчдод нөхөн сэргээлт хийдэггүй учраас байгаль экологид хор уршигтай төдийгүй хайгуул судалгаанд хүндрэл учруулж байгааг тэрээр мөн хэлсэн юм.

Хуваалцах