Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газраас Гацууртын ордын төрийн зээмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газраас Гацууртын ордын төрийн зээмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу уг хуулийн төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан боловч хойшлогдлоо.

Учир нь байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ асуудлыг ингэж яаралтай хэлэлцэх шаардлага байхгүй. Долоо хоног уншиж судлаад ердийн журмаар хэлэлцэх нь зүйтэй" хэмээгээд хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засгийн газар тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн болохоор өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдье гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ингээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Хуваалцах