Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар, барилгын эрх олгох журмын төсөл хэлэлцлээ

Нийслэлийн удирдлагууд журмын төслийг хэлэлцээд, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар, барилгын эрх олгох журмын төсөл хэлэлцлээ
Газар, барилгын эрх олгох журмын төсөл хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар барилга барих, газар болон барилгын эрх олгох, эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ.
Журмыг боловсруулсан ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Журам батлагдсанаар иргэн хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэнэ” гэдгийг онцлолоо. Журмын төсөлд санал авах зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналуудыг нэгтгэж энэ журамд тусгасан гэж хэллээ.
Нийслэлийн удирдлагууд журмын төслийг хэлэлцээд, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Хуваалцах