Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар доорх авто зогсоол барих ажил эхэллээ

Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах үүднээс 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол болон олон давхар авто зогсоол бариха

НБ
Нийслэлийн Баянгол дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар доорх авто зогсоол барих ажил эхэллээ
Газар доорх авто зогсоол барих ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах үүднээс 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол болон олон давхар авто зогсоол барихаар төлөвлөөд байна.

Энэхүү ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр байрны зүүн талд 0.13 га газарт олон давхар зогсоол барихыг иргэд, оршин суугчдын 89.2 хувь нь дэмжсэн тул хуучны тоосгон гараажуудыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий гарааж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг зарлалаа.

Мөн дүүргийн нэгдүгээр хорооны 67, 68 дугаар байрны дунд, гуравдугаар хорооны 53, 63 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажил хэрэгжиж эхлээд байна.

Хуваалцах