Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулна. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 9:30 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааны байршлууд:

д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ /га/ 1 Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 383302687 2 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146880000 3 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 784453500 4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124000000 5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 187736472 6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000 7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000 8 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252489733 9 Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд Аж ахуйн 8.03 354120000 10 Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133680000 11 Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116300000 12 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000 13 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000 14 Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд Хүлэмжийн аж ахуй 17 748800000 15 Сонгинохайрхан 21-р хороо, Нарийн ний эх, Хөшигт уулын урд Аялал жуулчлал 5 220800000 16 Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт ХАА-н үйлдвэрлэл 7 308800000 17 Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд Хүлэмжийн аж ахуй 5 220800000 18 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000 19 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000 20 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000 21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000 22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000 23 Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1 Үйлдвэрлэл 5.0 220800000 24 Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд Худалдаа, үйлчилгээ 1.0 44800000 Нийт 83.5 5708762392

Та бүхэн холбогдох мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хуваалцах