Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байна
Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийж шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийж шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан байна.
Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байна. Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна.
Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


















