“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт эхэллээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, UNICEF Mongolia хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг 2022 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд Новотел зочид буудалд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159,396 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон.
Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн 6 хагаралд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан.
Энэхүү гамшгийн эрсдэлийг бууруулахад харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашиглах боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болгох, тэдгээрийг нэгдсэн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй юм.
Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэхүү сургалтын үр дүнд:
- Газар хөдлөлтийн гамшгийн улмаас Монгол Улсын харилцаа холбооны салбарт учирч болох эрсдэлүүд тодорхойлох,
- Газар хөдлөлтийн үед харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тодорхойлогдох,
- Мөн харилцаа холбооны салбарт үүсэх хохирлын үнэлгээ хийхэд тавигдах үндсэн шаардлагууд тодорхойлох юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.