Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ

Газар хөдлөлт урд шөнийн 01:46 минутад сумын төвөөс хойд зүгт 3 км-ийн зайд орших Ар-Нуга багийн “Байвын -Ам” гэдэг газар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт урд шөнийн 01:46 минутад сумын төвөөс хойд зүгт 3 км-ийн зайд орших Ар-Нуга багийн “Байвын -Ам” гэдэг газар болжээ.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Уранчимэгээс энэ талаар тодруулахад "Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ангийн ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийхэд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй" гэж мэдээллээ. Газар хөдлөлтийн мэдээллийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудад багц мессежээр хүргэсэн байна.


Сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй

  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.

  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх

  • Бат бөх ширээн доогуур орох

  • Цонхноос хол байх

  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх

  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох

  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй

  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох

  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх

  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах

  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй

  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах

  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах

  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах

  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй

  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах

  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах

  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй

  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх

  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/

  • Гал гаргаж болохгүй

  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах

  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх

  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх

  • Цахилгаанаа яаран бүү залга

  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

Хуваалцах