Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Газар хөдлөлтийн улмаас Баянговь сумын агуулахын барилгын хана цуурчээ

Баянговь сумын нөөцийн цэгийн агуулахын барилгын хана цуурч, Баянлиг сумын сургууль болон дотуур байрны барилгын залгаа хүзүүвчний булан хэсгүүдэд хагарал үүсчээ. Мөн галын дотуур усан хангамжийн шугамын бэхэлгээ, хоолой тасарч, цонхны шил цуурч хагарсан байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар хөдлөлтийн улмаас Баянговь сумын агуулахын барилгын хана цуурчээ
Газар хөдлөлтийн улмаас Баянговь сумын агуулахын барилгын хана цуурчээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянговь сумд энэ сарын 10-нд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед Баянговь, Богд, Баянлиг сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж Баянхонгор аймгийн ОБГ-аас мэдээлж байсан. Тэгвэл энэ чичирхийллийн улмаас Баянговь сумын нөөцийн цэгийн агуулахын барилгын хана цуурч, Баянлиг сумын сургууль болон дотуур байрны барилгын залгаа хүзүүвчний булан хэсгүүдэд хагарал үүсчээ. Мөн галын дотуур усан хангамжийн шугамын бэхэлгээ, хоолой тасарч, цонхны шил цуурч хагарсан байна.

Хуваалцах