Газар тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлжээ
Хэнтий аймгийн удирдлагууд газар тариалан эрхлэгч, ногоочдыг бодлогоор дэмжих зорилт тавин ажилладаг бөгөөд үүний хүрээнд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжих таатай нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилладаг юм.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн удирдлагууд газар тариалан эрхлэгч, ногоочдыг бодлогоор дэмжих зорилт тавин ажилладаг бөгөөд үүний хүрээнд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжих таатай нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилладаг юм. Үүний нэг нь Европын холбооны санхүүжилтээр Каритас Чех репаблик, Жерес, Монголын ХАА-н хоршоодын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын ИНБ болон Засаг захиргааны байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх” төсөл юм.
Энэ хүрээнд газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор жижиг тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байсан бөгөөд бүх сумдаас нийт 49 төсөл ирүүлснээс урьдчилсан шалгаруулалтаар 30 төсөл шалгарчээ. Үүнээс 18 хоршоо, бүлгийг шалгаруулахаар талууд хуралдлаа. Хуралдаанд нутгийн захиргааны байгууллагын төлөөлж ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ оролцлоо. Үүнээс шалгарсан 18 хоршоо нь тус бүр 2.1 сая төгрөгийн дэмжлэг авах юм байна.
Өмнө нь төслийн хүрээнд МСҮТ, Биндэр суманд гурван улирлын хүлэмж дагалдах хэрэгслийн хамт барьж өгсөн бөгөөд сумдын газар тариалангийн мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэсэн байна. Цаашдаа бүх сумдад ногоочдыг чадвахжуулах сургалт, дугуй ширээний ярилцлагуудыг зохион байгуулах бөгөөд уг төсөл 2019 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.



















