Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өглөө

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өглөө
Газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцов.

Сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар сургалт хэлэлцүүлэгтэй холбоотой товч мэдээллийг хүргэлээ.

“Газар тариалангийн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл"-ийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, "Мал аж ахуйн салбар дах эргэлтийн хөрөнгийн зээл"-ийн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх нар мэдээлэл өглөө.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах