Газар тариалангийн бүс нутгийн хөрс үржил шимээ алдаж буйг анхаарууллаа
Манай улсын газар тариалангийн бүс нутгийн хөрсний ялзмагийн хэмжээ 60-70 хувиар буурчээ. Энэ нь цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учирч болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.
Мэдээллийн алба

Манай улсын газар тариалангийн бүс нутгийн хөрсний ялзмагийн хэмжээ 60-70 хувиар буурчээ. Энэ нь цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учирч болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.
Атар газар эзэмшиж эхлэх үе буюу 1950-иад онд манай газрын хөрсний ялзмаг 4-5 хувьтай байсан. Харин атрын гуравдугаар аяныг эхлүүлснээс хойш хөрсөө бордож, тордолгүйгээр тариалалт хийснээс ялзмагийн хэмжээ 60-70 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, Дарханы ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тариан талбайн ялзмагийн хэмжээ хоёр хувиас доош байна гэж тогтоожээ. Цаашид хөрсөө бордож тордолгүйгээр үйл ажиллагаа явуулбал газрын хөрсөнд юу ч тарьсан ургахгүй гэж анхааруулж байна.
Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх профессор н.Мижиддорж ярилаа. Тэгвэл тариаланчид болон төрөөс үүнд хэрхэн анхаарч байна вэ? Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНР-ийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.


















