Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлөн авах эрх авсан иргэдийн анхааралд...

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар иргэнд газар өмчлөх цахим системд нийтдээ 281 440 иргэн бүртгүүлсэнээс 14 954 иргэн автоматаар сонгогдож сонгосон байршлынхаа харъяа дүүрэгт өргөдөлөө өгөх боломжтой болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлөн авах эрх авсан иргэдийн анхааралд...
Газар өмчлөн авах эрх авсан иргэдийн анхааралд.... Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар иргэнд газар өмчлөх цахим системд нийтдээ 281 440 иргэн бүртгүүлсэнээс 14 954 иргэн автоматаар сонгогдож сонгосон байршлынхаа харъяа дүүрэгт өргөдөлөө өгөх боломжтой болсон. СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө.

Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн 75-р сургууль, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна. Дээрх таван байршилд сонгогдож амжаагүй үлдсэн иргэд дараа дараагийн шатны зарлагдах байршлуудад сонголт хийх боломж нь нээлттэй ажээ.

Хуваалцах