Газраа өгсөн иргэд Түрээсийн байранд орж болно
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудыг газрыг нь чөлөөлүүлж авсан даруйдаа Түрээсийн орон сууцанд байлгаж болох талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газрын “11 11 төв”-д ажиллахдаа хэллээ.
Мэдээллийн алба

Түрээсийн орон сууцыг Голланд, Тайланд зэрэг орнуудад түгээмэл ашигладаг бөгөөд манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудад ашиглах бүрэн боломжтой аж.
Тийм орон сууцыг зөвхөн төр хариуцахгүй бөгөөд хувийн хэвшилтэй хамтарч ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд орсон иргэд энэ байранд орж тодорхой хугацааны дараа хувьдаа шилжүүлж авч болохоор зохицуулах ажээ.