Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газрын албанаас мэдэгдэл гаргалаа

Газар өмчлөлийн хуулийн хугацааг хугацаагүй болгох хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын албанаас мэдэгдэл гаргалаа
Газрын албанаас мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг хугацаагүй болгох хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна.

Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд оочирлон цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй юм. Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болно.

Хуваалцах