Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.07.05) гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныөнөөдрийн хуралдаан (2022.07.05)гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэнГазрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс хоёрхон хоногийн дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаах гэж байгаа энэ үед улс орны оршихуйн чухал асуудалболсон газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зохимжгүй гэдгийг тодотгоод гишүүдэд хуулийн төслүүд болон холбогдох мэдээллүүдтэйбүрэн танилцахадтодорхой хугацаа шаардлагатай гэв. Мөн зуслангийн өмчлөлийн газраас эхлээд бэлчээр, төвлөрсөн суурьшил зэрэг бүхий л газрын харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөлд УИХ маш нухацтай, ажил хэрэгч хандах шаардлагатайтул D-PARLIAMENT дээр байршуулсан төслүүдийнхээ талаар иргэдийн саналыг сайтар авч, ирэх намрын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарын гаргасан горимын саналын дагуу газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгүүдийг хойшлуулъя гэдэг саналын томёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах