Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газрын харилцааг зохицуулах журам батлагдлаа

Төрийн үйлчилгээг чирэгдэл учруулахгүй үзүүлэх эрх зүйн орчинг бий болгох үүднээс энэхүү журмыг боловсруулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахад тухайн харилцааг зохицуулсан олон хууль, дүрэм, журмыг үзэж танилцах шаардлагатай байс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын харилцааг зохицуулах журам батлагдлаа
Газрын харилцааг зохицуулах журам батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар барилгын зориулалтаар газар эзэмшүүлэхээс эхлэн барилга барьж ашиглалтад оруулах харилцааг бүхэлд нь зохицуулсан нийтлэг журмыг батласан. Мөн энэхүү журамтай хамтатган “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн батласан юм.

Журам батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтаар талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэж байгааг нийслэлийн удирдлагууд онцлож байна.


Төрийн үйлчилгээг чирэгдэл учруулахгүй үзүүлэх эрх зүйн орчинг бий болгох үүднээс энэхүү журмыг боловсруулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахад тухайн харилцааг зохицуулсан олон хууль, дүрэм, журмыг үзэж танилцах шаардлагатай байсныг хялбарчилсан байна.

http://ulaanbaatar.mn/content/show/7925

Хуваалцах