Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Газрын тосны боловсон хүчинг үргэлжлүүлэн бэлтгэнэ

Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин, газрын тосны газар, уул уурхайн яам, холбогдох боловсролын систем, асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллагын цахим хуудсаар удахгүй нээлттэй зарлах ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны боловсон хүчинг үргэлжлүүлэн бэлтгэнэ
Газрын тосны боловсон хүчинг үргэлжлүүлэн бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийгээ дагаад газрын тосны эрэлт хэрэгцээ шаардлага манай улсад зүй ёсоор бий болж байгаа билээ. Энэхүү хэрэгцээг арваад жилийн өмнөөс урьдчилан зөв тооцоолж харсан Газрын тосны газраас боловсон хүчнээ 2000 оноос өндөр хөгжилтэй улс орнуудад явуулж, бэлтгэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл газрын тосны газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан ажиллаж буй мэргэжилтнүүд өдгөө 101-т хүрсэн байна.

Дээрх 101 хүнээс өнөөдрийн байдлаар 66 хүн урт хугацааны сургалтын гэрээнийхээ дагуу сургуулиа төгсөөд байгаа аж. Эдгээр 101 хүнийг урамшууллын хөрөнгөөр урт удаан хугацаагаар гадаад, дотоодод Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу бэлтгэж авсан юм.

Тиймээс цаашид Засгийн газрын урамшууллыг үргэлжлүүлэхээр 30 хоногийн өмнө газрын тосны чиглэлээр суралцах хүсэл, сонирхолтой залуусын өмнө нээлттэй сонгон шалгаруулалтыг ойрын өдрүүдэд зарлаад байна. Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ.

Дотоодын их, дээд сургуульд газрын тос болон уул уурхай чиглэлээр суралцаж буй I, II дамжааны 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй оюутан тус сонгон шалгаруулалтанд оролцох бололцоотой юм.

Түүнчлэн гадаадын их, дээд сургуулийн баклаврын түвшинд суралцах ЕБС-ийн А, В үнэлгээтэй төгссөн сурагчдад дээрх боломж мөн нээлттэй аж.

Мэргэжлээрээ баклаврын зэрэгтэй, 2-5 дээш жил ажилласан ажлын туршлагатай иргэдийг магистр болон докторын сургалтанд сонгон шалгаруулалт явуулах юм байна.

Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин, газрын тосны газар, уул уурхайн яам, холбогдох боловсролын систем, асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллагын цахим хуудсаар удахгүй нээлттэй зарлах ажээ.

Түлхүүр үг:Газрын тосболовсон хүчин
Хуваалцах