Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газрын тосны нөөцийг тогтоох, судлах асуудалд салбарын яам анхаарч ажиллана

Уламжлалт эх үүсвэр нь түүхий тос, байгалийн хий бол уламжлалт бус газрын тосонд байгалийн битум, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, тослог элс зэрэг ордог байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны нөөцийг тогтоох, судлах асуудалд салбарын яам анхаарч ажиллана
Газрын тосны нөөцийг тогтоох, судлах асуудалд салбарын яам анхаарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Газрын тосны эх үүсвэрийг олон улсад уламжлалт болон уламжлалт бус гэж ангилдаг. Уламжлалт эх үүсвэр нь түүхий тос, байгалийн хий бол уламжлалт бус газрын тосонд байгалийн битум, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий, тослог элс зэрэг ордог байна.

Манай улс уламжлалт газрын тосны эрэл хайгуул олборлолт, ашиглалтад анхаарч харин уламжлалт бус газрын тосны асуудлыг орхигдуулж иржээ. Тиймээс ч УИХ өнгөрсөн оны 7 сард Газрын тосны тухай хуулийг шинэчлэн батлахдаа, хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын харилцааг зохицуулсан заалтуудыг шинээр оруулсан байна. Шатдаг занар нүүрсний метан хийний нөөц тогтоох эрэл судалгааны ажлын талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.

Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажил эхлэлийн шатанд байгаа учраас нөөцийн хэмжээ таамаг төдий байна. Нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр бол харин шатдаг занарын таамаг нөөц нь 780 гаруй тэрбум тонн орчимд байгаа юм. Манай шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламжаараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог гэж судлаачид дүгнэж байна.

Хуваалцах