Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газрын тосны тээвэрлэлийг зогсоолоо

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас "Баянхошуу" боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомт руу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны тээвэрлэлийг зогсоолоо
Газрын тосны тээвэрлэлийг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас "Баянхошуу" боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомт руу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.

Одоогоос жилийн өмнө "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар тус талбайгаас "Баянхошуу" боомт хүртэлх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, Дорнод аймаг, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК хооронд гурван талт санамж бичиг байгуулж байжээ.

Гэвч тус компани санамж бичигт тусгасан ажлуудыг хийлгүй өнөөдрийг хүрсэн байна. Мөн гүний усны ашиглалтыг хэтрүүлэн хэрэглэсэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учирсан зэргийг үндэслэжээ.

Хуваалцах