Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррельд хүрчээ

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна. Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг тус тус олборложээ. Түүнчлэн, газрын тосны үйлдвэрлэл 2,736 мян. б

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррельд хүрчээ
Газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррельд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна.

Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг тус тус олборложээ. Түүнчлэн, газрын тосны үйлдвэрлэл 2,736 мян. баррель байна.

Мөн энэ оны эхний таван сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 433.8 мян.тн., молибдений баяжмал 1.6 мян. тн., нүүрс 7.3 сая тн., алт 2.5 тн., жонш 113.7 мян.тн., төмрийн хүдэр 1.9 сая тн., цайр 36.0 мян.тн., газрын тос 2,609.7 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 5 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар, нүүрс 15.3 хувиар, жонш 5.7 хувиар, газрын тос 45.9 хувиар тус тус өссөн байна.

Түлхүүр үг:Газрын тосны үйлдвэрлэл 2736 мянган баррельд хүрчээ
Хуваалцах