Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 703 мянга, мэс заслыг 1 сая 697 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Зураг: МҮОНРТ

Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 703 мянга, мэс заслыг 1 сая 697 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 367 иргэнд ЭМД-ын сангаас нийт 477 сая 726 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоолhttps://online.fliphtml5.com/scory/iaqv/...Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудhttps://emd.gov.mn/news/207

Хуваалцах