Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГЕГ: Гаалийн татвар огт нэмэгдээгүй

Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн. Үүнээс хойш энэхүү тогтоолд 2022, 2023 онуудад зөвхөн АИ-92 автобензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 уд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГЕГ: Гаалийн татвар огт нэмэгдээгүй
ГЕГ: Гаалийн татвар огт нэмэгдээгүй. Зураг: МҮОНРТ

Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн. Үүнээс хойш энэхүү тогтоолд 2022, 2023 онуудад зөвхөн АИ-92 автобензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, татварыг бууруулсан байдаг.Тиймээс импортын гаалийн татвар огт нэмэгдээгүй, хэвээрээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Гаалийн татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх зэрэг нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал тул гаалийн байгууллага бие даан гаалийн татварт өөрчлөлт оруулах ямар ч хуулийн зохицуулалтгүй.Эх сурвалж: ГЕГ

Хуваалцах