Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГЕГ: Оны эхний 3 сард экспорт 93.8 хувиар өсжээ

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГЕГ: Оны эхний 3 сард экспорт 93.8 хувиар өсжээ
ГЕГ: Оны эхний 3 сард экспорт 93.8 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна2023 оны эхний 3 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзлэж байна.Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.Эх сурвалж: ГЕГ

Хуваалцах