ГЕГ: ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газартай туршлага солилцох, уулзалт, сургалт зохион байгууллаа
Гааль, цагдаагийн байгууллагын мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Гаалийн байгууллагаас Зөрчилтэй тэ
Мэдээллийн алба

Гааль, цагдаагийн байгууллагын мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд Гаалийн байгууллагаас Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын зөрчилтэй тэмцэх чиглэлийн алба хаагчид хамрагдлаа.
Хоёр байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийг тодорхойлж, бүх түвшинд хамтран ажиллана.
Эх сурвалж: ГЕГ


















