Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь орон байрны хулгайд холбогджээ
Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 798 хүүхэд гэмт хэрэгт холбогдож байсан бол энэ онд 729 болж буурчээ.
Мэдээллийн алба

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь орон байрны хулгайн хэрэгт холбогдож байна.
Улсын хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 40 гаран хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Орхон аймагт хүүхэд холбогдсон гэмт хэрэг 63 хувиар буурчээ.
Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 798 хүүхэд гэмт хэрэгт холбогдож байсан бол энэ онд 729 болж буурчээ. Харин Орхон аймгийн хувьд өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар 48 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол энэ онд 20 хүүхэд болж буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь орон байрны хулгайн хэрэгт холбогдсон байдаг гэнэ.
Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй 34 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 60,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ мэтчилэн хүүхэд холбогдсон, хүүхэд өртсөн гэмт хэргийн гаралт буурч байгаа нь сайшаалтай боловч гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон байдаг. Үүнээс үзэхэд эцэг эхчүүд ажлаа сайн хийж, мөнгө олж, үр хүүхдээ дутагдах зүйлгүй байлгах гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэх талын асуудлыг орхигдуулсантай холбоотой байдгийг сэтгэлзүйчдийн хийсэн дүнгээр харуулсан байдаг гэнэ.
А.Саранчимэг


















