Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хороонд цогцоор нь хэрэгжүүлнэ
Уулзалтаар дээрх хорооны нутаг дэвсгэрийн анхаарал татсан цэг, орчныг камержуулах, хороо хэсгийн байцаагч нарыг автомашинаар хангах тухай, цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тойрогтоо зарцуулах үйл ажиллагааны зардлаас Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санаачилгаа цагдаагийн байгууллагад уламжилсныг Цагдаагийн байгууллагын удирдлагууд талархалтайгаар хүлээн авч, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.