Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхэллээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхэллээ
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх

  • Цагдаагийн алба хаагчдын “Нэгдсэн эргүүл” арга хэмжээ

  • Урамшуулалт эргүүл” тусгай арга хэмжээ

  • Аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах

  • Урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөр”

  • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах

  • Их, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион явагдана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

Хуваалцах