Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хөршийн холбоо чухал байна
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2019 оны аварга ажилтнаар ахлах дэслэгч н.Батцэнгэл тодорсон байна.
М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2019 оны аварга ажилтнаар ахлах дэслэгч н.Батцэнгэл тодорсон байна. Далд аргаар үйлдэгдсэн 226 гэмт хэргийг мөрдөн илрүүлжээ. Тэрбээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хөршийн холбоог сайжруулах хэрэгтэй байгааг хэллээ.
Хэргийн зонхилох хувийг орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлж байгааг тогтоосон байна. Иймээс иргэд орон байраа эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтыг сайжруулах нь чухал байна.
Хуваалцах


















