Гэмт хэргийн гаралт 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24936 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3089 нэгж буюу 14 хувиар, гэмт хэргийн
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24936 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3089 нэгж буюу 14 хувиар, гэмт хэргийн шинжтэй 706 үйлдэл бүртгэгдсэн нь 84 нэгж буюу 12 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1762 иргэнийг 79.4 сая төгрөгөөр торгосон байна” гэж танилцуулав.


















