Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээллийг шалгав
Гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээллийг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Хуваалцах