Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 6.5 хувиар буурчээ

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 6.5 хувиар буурчээ
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 6.5 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Манай цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна” гэж танилцуулав.

Хуваалцах