Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэндэнгийн гудамжны уулзварыг өнөөдөр хаана

Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-ны 23.00 цагаас наймдугаар сарын 4-ний 6.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260 м газарт асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэндэнгийн гудамжны уулзварыг өнөөдөр хаана
Гэндэнгийн гудамжны уулзварыг өнөөдөр хаана. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил долоодугаар сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-ны 23.00 цагаас наймдугаар сарын 4-ний 6.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260 м газарт асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй аж.

Хуваалцах