Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Генетик нөөцийн тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэд дэмжлээ

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт мэдлэгийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Генетик нөөцийн тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэд дэмжлээ
Генетик нөөцийн тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэд дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүсэх үр шим, ашгийг тэгш хүртээх тухай Монгол улсын нэгдэн орсон Нагояагийн Протоколыг хэрэгжүүлэх үндэсний хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх чадавхийг бий болгох, эдийн засаг, экосистемд үнэ цэнэ бүхий судалгаа шинжилгээний чиглэл болон тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлох зорилготой юм.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр манай улсын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг дэлхий нийт ашиглахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж, харилцан үр ашиг хуваах нөхцөл бий болно. Мөн шинэ хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг гаргах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр
генетик нөөцөөс гарах мөнгөн ба мөнгөн бус үр шим, ашгийг тухайн генетик нөөцийг хамгаалж, нөхөн сэргээж буй нутгийн иргэдэд хүртээснээр эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс энэхүү хууль нь манай улсад зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж эрдэмтэн, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм.

Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн.Тэрбээр генетик нөөцийн хайгуул судалгааны үр дүнд биотехнологи дамжуулалт өсөн нэмэгдэж, улмаар үндэсний боловсон хүчний судалгаа шинжилгээний болон инновацийн чадавхи нэмэгдэж, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэмшигч болон хэрэглэгчдийн хооронд эрх тэгш, шударга харилцаа төлөвших боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Онол- Практикийн бага хуралд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман болон биологи, микробиологи, биохими, биотехнологийн салбарын судлаачид, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Хуралдаанаар Нагояагийн протоколын хэрэгжилтэд биологийн шинжлэх ухаан, биотехнологийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны хэмжээнд бичил биетэн, ургамал болон амьтны генетик нөөц ашиглалттай холбоотойгоор нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай судалгааны чиг хандлагыг тодорхойлох зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн санал, зөвлөмж боловсруулах юм.

Хуваалцах