Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Геологи хайгуулын чуулга уулзалт болно

Геологи хайгуулын чуулга уулзалт нь энэ сарын 20-23 хооронд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээний арга аргачлалын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Геологи хайгуулын  чуулга уулзалт болно
Геологи хайгуулын чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Геологи хайгуулын чуулга уулзалт нь энэ сарын 20-23 хооронд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээний арга аргачлалын алдаа, оноо, амжилт бүтээлээ ярилцана. Мөн шинжлэх ухааны онол, ажлын дадлагын талаар харилцан туршлага солилцож, шинэлэг болон онцлог геологийн судалгааны төслүүдийг танилцуулж, тэдгээрт хөрөнгө оруулалт татах, улмаар төрийн бодлогод өөрийн салбарын онцлогийг таниулан, санал бодлоо нэгтгэж тусгахад орших аж.

Зорилгын хүрээнд Монголын геологийн эрх зүйн орчноос гадна стратиграф, тектоник-магматизм, металлогени, зэрэг олон геологийн чухал ач холбогдолтой асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий өгүүлэл, илтгэлүүдиийг нэгтгэн “Хайгуулчин” сэтгүүлд монгол хэлээр, “Mongolian Geoscientist” сэтгүүлд анли хэлээр хэвлэх юм байна.

ШУА-ийн палеонтологийн төв, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль зэрэг байгууллага болон хувь хүний цуглуулсан палеотологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс хүдрийн дээжсийн үзэсгэлэн-уралдаан зохион байгуулж шилдэг дээжсийг “Палеонтологийн олдвор”, “Ховор сонин дээж”, “Хүдэр чулуулаг болон геологийн тулгуур зүсэлт” гэсэн гурван төрлөөр шалгаруулах аж. Мөн байгалийн сонин үзэгдэл, тогтоцыг буулгасан фото зургийн уралдаан “Ховор агшин”, “Байгалийн өвөрмөц тогтоц” гэсэн хоёр төрлөөр шалгаруулах гэнэ.

Чуулга уулзалтын үеэр компаниудад 1x2x2.25м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг санал болгож байгаа ба энэ сарын 22-ны өдөр геологичдод зориулсан “Геологийн зураглал аргачлал”, “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сургалтууд зохион байгуулагдах юм байна.


Чуулга уулзалтын бүртгэл эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn, info@mmer.mn хаягуудаас болон 99883014 утсаар лавлах боломжтой.

Түлхүүр үг:геологи
Хуваалцах