Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Геологичид чуулж байна

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Геологи хайгуулын чуулга уулзалт нь энэ сарын 20-23 хооронд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинж

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Геологичид чуулж байна
Геологичид чуулж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Геологи хайгуулын чуулга уулзалт нь энэ сарын 20-23 хооронд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээний арга аргачлалын алдаа, оноо, амжилт бүтээлээ ярилцах юм байна.

Зорилгын хүрээнд Монголын геологийн эрх зүйн орчноос гадна стратиграф, тектоник-магматизм, металлогени зэрэг олон геологийн чухал ач холбогдолтой асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Мөн уулзалтын үеэр компаниудад 1x2x2.25м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг санал болгож байгаа ба энэ сарын 22-ны өдөр геологичдод зориулсан “Геологийн зураглал аргачлал”, “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сургалтууд зохион байгуулагдах аж.

Түлхүүр үг:геологи
Хуваалцах