Гэр ахуйн дуу чимээ ихтэй цахилгаан хэрэгслүүд хүнийг стресс бухимдалд хүргэдэг
Дуу чимээ нь хүний сэтгэл зүйд нөлөөлж, тайван байдал, тав тухыг алдагдуулдаг.
Мэдээллийн алба

Дуу чимээ нь хүний сэтгэл зүйд нөлөөлж, тайван байдал, тав тухыг алдагдуулдаг. ДЭМБ-ын удирдамжид дурдсанаар унтлагын өрөөнд 30 дБ-аас бага үед гүн нойрсолт явагдах хэвийн нөхцөл, анги танхимд 35 дБ-аас бага үед хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрддэг байна.
Гэр ахуйн дуу чимээ ихтэй цахилгаан хэрэгслүүд нь сэтгэцэд нөлөөлж хүнийг стресс бухимдалд хүргэдэг байна. Иймд та бүхэн:
-Дуу чимээ их гаргадаг гэр ахуйн хэрэгслүүдийг дуу намсгагчтай бүтээгдэхүүнээр солих;
-Дуу чимээг бууруулж, агаар цэвэршүүлж, чийг хураан, амар амгалан мэдрэмжийг төрүүлдэг байгалийн шилдэг бүтээгдэхүүн модыг тарих;
-Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч байнга зүүж хэвших;
-Шаардлагагүй нөхцөлд машины дуут дохио хэрэглэхгүй байхыг анхаараарай.



















