Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрх тэгш, ил тод, шударга, харилцан хүндэтгэлтэй байх зарчмыг үндэслэн хамтран ажиллах санамж бичи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрх тэгш, ил тод, шударга, харилцан хүндэтгэлтэй байх зарчмыг үндэслэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



Хүүхдийн эрх, Гэр бүлийн асуудлаарх олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг санамж бичгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нар үзэглэв.

Тус агентлагууд хамтын ажиллагааны хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдэд үрчлэлтийн дараах хяналт тавих, гэр бүлийн хөгжлийг дэмжих болон хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Мөн уг санамж бичиг зурах үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг Гадаадын иргэн, харьяатын газраас гардуулан өгсөн байна.

Хуваалцах