Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласаар байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийлэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хүйн долоон худагт хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.

Тодруулбал, баяр наадмын энэ өдрүүдэд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 28 албан хаагч унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар Агентлагийн алба хаагчид хариуцлагатай жижүүр гарган Хүйн долоо худагт ажиллаж байна.

Эх сурвалж: Нийлэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хуваалцах