Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүл салалт жил бүр 4.1 хувиар өссөн байна

Өнгөрсөн онд гэхэд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүл салалт жил бүр 4.1 хувиар өссөн байна
Гэр бүл салалт жил бүр 4.1 хувиар өссөн байна. Зураг: МҮОНРТ

Гэр бүл салалт сүүлийн 8 жилийн хугацаанд жил бүр 4.1 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд гэхэд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

Гэр бүл салалтын ард хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал зөрчигдөж байгааг “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгаагаар гаргажээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын газрын дарга н.Өлзийхутаг ингэж ярилаа.

Түүнчлэн 2016 онд гэрлэлтээ цуцлуусан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан хосууд байгаа нь гэр бүлийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж байгааг харуулж байна гэж тэрбээр нэмж хэллээ. Уг судалгааг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран хийсэн байна.

Хуваалцах