Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдэж байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнууд Боловсролын ерөнхий газар,
Мэдээллийн алба

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнууд Боловсролын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтад “Гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас сэргийлэх, Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, эрүүл жирэмслэлт, Гэр бүл болохоос өмнө залуучуудын мэдвэл зохих мэдлэг, Тамхин бүтээгдэхүүний эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Тус сургалтад аймаг, нийслэлийн Насан туршийн боловсролын төвийн багш нар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, залуучуудын төвийн сургалт хариуцсан 140 гаруй мэргэжилтэн танхим болон цахимаар хамрагдлаа гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.



















