Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг сургалт Говь-Алтай аймагт эхэллээ
Төслийн гол зорилгыг тодорхойлохдоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сургагч багш бэлтгэж анхаарч байгаагаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцхэд хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалт олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутагт болж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байдаг. Эдгээр байгууллагуудыг хамруулсан сургалт Говь-Алтай аймагт эхэллээ.
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь АНУ-ын төрийн департаментийн дэргэдэх олон улсын мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн товчооны санхүүжилттэй Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж иржээ.
Төслийн гол зорилгыг тодорхойлохдоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сургагч багш бэлтгэж анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн алба хаагчдын чадавхийг бэхжүүлэн энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв хандлагыг төлөвшүүлж байгууллагуудын уялдаа холбоог хангахад оршиж байгаа хэмээлээ.
Сургалтанд аймгийн шүүх, прокурорын газар, цагдаагийн газар, өмгөөлөгчдийн зөвлөл, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага, мэргэжилтэн, алба хаагчид, нийт 31 хүн хамрагдаж байна.


















